АНУ-д Монголын урлагийн нэгдсэн тоглолт болжээ
- 2014-03-04
- Дэлхий
- 0
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар АНУ-ын Станфордын их сургууль, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран энэ оны 28, гуравдугаар сарын 1, 2-нд Монголын урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Энэ тоглолт нь тус сургуулийн Азийн хөгжмийн Х дахь наадамтай давхцаж байгаагаараа онцлог юм. Нийт 28 хүний урлагийн бүрэлдэхүүнтэй багт УДБЭТ- ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, , бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар, Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг уран бүтээлч багтжээ. Станфордын их сургуулийн 850 хүний суудалтай “Бинг” концертын ордонд Монгол улс урлагийн тоглолтоо хоёр удаа тоглож, Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реквием” дуурьт дөрвөн гоцлол дуучин Симфони найрал хөгжмийн чуулгатай, хамтран дуулжээ.. Мөн Станфордын их сургууль, Берклийн их сургуульд монгол тууль, хөөмийн урлагийн сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний бага хурал, судлаач Б.Цэцэнцолмон, Д.Баянмөнх нар илтгэл тавилаа. Монголын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын өмнө хүндэт зочдод зориулан хүлээн авалт зохион байгуулж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр үг хэллээ .АНУ-ын Баруун эрэгт манай улсын уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүн анх удаа ирж тоглосон нь Монголын соёл урлагийг таниулан сурталчлахад үр дүнтэй арга хэмжээ боллоо. Б.БАТ

Сэтгэгдэл (2)
concert (202.126.89.168)
Konsul ne ug heleh gej bichigee tug tag gej unshaad l, 2 sudlaach ne cimpozium deeree humuusiin tavisan asuultig oilgohgui angli helniihee medlegiig haruulsan . Harin concert ne bol goe bolson. Sharav guyain symphony estoi yanztai goe bsn da :-)
(103.26.194.9)
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179