Испанийн сургамжийн талаар ярилцжээ

100 гаруй орны 160 орчим намыг эгнээндээ нэгтгэсэн СоцИнтерний нэгэн салбар хурал Испанийн Мадрид хотноо саяхан боллоо. Европын эдийн засгийн хямрал, тэр дундаа уг хямралд хамгийн их өртсөн Испанийн сургамж, амжилтын талаар ярилцсан тус хуралд дэлхийн олон орны нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Манай улсаас УИХ-ын гишүүн, СоцИнтерний дэд ерөнхийлөгч Сү.Батболд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар нар оролцож, санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн уг хурлаар Европын улс төрийн байдал, түүний сөрөг үр дагаврын талаар ч хөндөж ярилцсан бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчидтэй УИХ-ын гишүүн Сү.Батболд уулзаж ярилцан, санал бодлоо хуваалцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)