Увсын чацарганы тос дэлхийн стандартад нийцлээ

251x186Увс аймгийн чацарганы тосны дээжийг дэлхийн стандартад нийцэх Тайваний шинжилгээний лабораторит шинжлүүлэхэд, Увсын чацарганы тос дэлхийн стандартад тэнцсэн нь баталгаажсан байна. Ингэснээр Увс аймгийн боловсруулсан чацарганы тос дэлхийн зах зээлд худалдаалагдах зам нээгдэж байна. Тус аймгаас боловсруулсан чацаргана гаргах, Тайваниас мод боловсруулах үйлдвэр болон бусад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг нийлүүлэх зэрэг хэд хэдэн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хийжээ. Өнгөрсөн онд Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд Тайваньд айлчлахдаа харилцан тохиролцсон юм.

С.ИЧИН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • WM (103.9.89.218)

    2014-03-06

    Ura. mash saihan medee baina neg aimag ch gesen saijirval bolloo.