Европын холбоо Украйнд 15 тэрум евро олгоно

Европын холбоо Украинд ирэх хоёр жилийн хугацаанд нийт 11 тэрбум еврог зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Украиныг шатдаг хийгээр хангах асуудлыг хэлэлцэж байгаа бол Европын хөрөнгө оруулалт, хөгжлийн банк/ЕХХБ/- наас Киевийн эрх баригчдыг эдийн шинэчлэл хийнэ гэсэн болзолтойгоор таван тэрбум еврог олгоход бэлэн байгаа аж. Үүний тулд Украин Олон улсын валютын сан /ОУВС/-тай гэрээ байгуулах ёстой юм. Европын комиссын тэргүүн М.Баррозу “Багц нь ирэх хоёр жилийн хугацаанд Европын холбооны төсөв болон санхүүгийн байгууллагаас олгох нийт 11 тэрбум еврогоос бүтнэ ” гэжээ. Европын холбоо Киевийн эрх баригчдыг өмнө нь түншлэлийн холбоо байгуулах гэ рээнд нэгдсэн тохиолдолд эдлэ хээр заа сан худалдааны давуу эрхийг Украинд олгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн Европоос Украинд хий нийлүүлэх төслийг хэлэлцэж байгаа юм. Харин Украин улс Оросын “Газпром” компаниас нийлүүлсэн хийн төлбөрт хоёр тэрбум ам.доллларын өр хуримтлуулснаас гадна Оросын компани ирэх дөрөвдүгээр сараас Киевт шатдаг хийг хөнгөлөлттэй үнээр ний лүүлэхгүй гэдгээ мэдээлжээ. Энэ долоо хоногт ОУВС-гаас Киевтэй хэлэлцээр хийсэн байна . Харин ОУВС-гаас ард иргэдэд түгээдэг шатдаг хийн үнийг нэмэх болзол тавьжээ. Ерөнхийлөгч асан В.Янукович ард олны дунд нэр хүнд муутай ийм арга хэрэглэхээс татгалзсанаас ОУВС Украиныг санхүүжүүлэхээс татгалзаад байсан. Харин ЕХХБ Украинд зориулсан таван тэрбум еврог 2020 он хүртэлх хугацаанд макро эдийн засгийг нь шинэчлэх ажилд олгохоор төлөвлөснөө мэдээлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)