
Хятадын ДНБ 2014 онд 10 их
наяд ам.доллараас давахаар болжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн
Ерөнхий сайд Ли Кэцян энэ онд
эдийн засаг нь 7.5 хувиар өснө
гэсэн таамаг дэвшүүлсэн нь ДНБ-
ий хэмжээ 10 их наяд ам.доллараас
давна гэсэн таамаг дэвшүүлэхэд
хүргэсэн байна . Хятадын ДНБ
өнгөрсөн онд 9.3 их наяд ам.долларт
хүрсэн тул энэ онд 7.5 хувиар өссөн
тохиолдолд 10 их наядын босго
давах юм. Хятадын эдийн засаг АНУ-
ын дараа хоёр дугаарт ордог. Харин
АНУ ДНБ 2001 онд буюу үүнээс 13
жилийн энэ босгыг давсан байна.
Олон улсын валютын сан болон
Дэлхийн банкнаас БНХАУ-ын эдийн
засаг 7.5 болон 7.7 хувиар өснө
гэсэн таамгийг тус тус дэвшүүлсэн
байна.
Өмнө нь Хятадын эдийн засгийн
өсөлт Засгийн газраас нь дэвшүүлж
байсан таамгаас олонтаа давж байж.
Түүнчлэн юанийн гадаад валюттай харилцах ханш сүүлийн үед бага
зэрэг суларсан ч тогтвортой байх
аж. Энэ нь эдийн засгийнх нь суурь
тогтвортой бай гаатай холбоотой хэмээн шинжээчид дүгнэжээ. Хятадын
Зас гийн газраас саяхнаас шинэчлэлийг гүнзгийрүүлэх бодлого
хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогын
хүрээнд хувийн хэвшил, гадаадын
компаниудад хөрөнгө оруулалт
хийхэд нь дэмжлэг үзүүлнэ гэж
гадны эдийн засагчид дүгнэж бай гаа
юм.
Сэтгэгдэл (0)