Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал эхэллээ
- 2014-03-10
- Дэлхий
- 0
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ. Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал болон түүний тогтвортой хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт”-ын биелэлтийн явц, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар иржээ. Мөн энэ удаагийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа аж. Чуулган дөрөв хоног үргэлжлэнэ. Д.Анар

Сэтгэгдэл (0)