“Зайсан соёл амралтын цогцолбор”


“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” ХХК нь Монгол орныхоо соёл урлагийг сурталчилан таниулахын зэрэгцээ орчин үеийн хэв маяг, өнгө төрхийг илтгэх ногоон байгууламж бүхий гурван хэсгээс бүрдэх “ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР” төслийг өөрийн хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлж байна.

Уг цогцолбор нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмэр оруулахын зэрэгцээ дотоод, гадаадын аялагч жуулчид төдийгүй хүүхэд залуучууд, өсвөр хойч үеийнхэнд үндэснийхээ түүх, урлаг соёл, оюуны бүтээлүүдийг таниулах ая тухтай орчинд  амарч ,үйлчлүүлэх боломжийг олгох явдал юм.

Зайсан толгойн энгэрт сүндэрлэх уг цогцолборт Үндэсний түүх соёлын үзмэр, Угсаатны зүйн  музей, Уран зургийн галлерей, Кино театр, Концертын танхим, Гэрлэх ёслолын танхим, Олон үндэстний зоогийн газар, Хүүхдийн тоглоомынтөв, Задгай театр, Мөсөн гулгуурын талбай, хурлын танхим, худалдаа үйлчилгээний төв зэрэг хүн бүрийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоож байгаа юм.



“ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР” төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалт болох “Зайсан Скуэр” оффис, худалдаа үйлчилгээний төв нь их хотын хамгийн цэнгэг агаартай Хатан Туулын хөвөө, Зайсан толгойн хормойд Танктай хөшөөний чанх хойно байрлалтай бөгөөд уг төвийн барилгын дизайныг Итали, Монгол архитекторууд ур ухаанаа шингээн орчин үеийн өвөрмөц минималист дизайн, өнгө төрхийг илэрхийлэх хотын шинэ өнгө төрх бүхий байгууламжийг цогцлоосон.

“Зайсан Скуэр” төвд дэлхийд танигдсан албан ёсны брэндүүдийн бутик дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн ресторан, супермаркет, гэр ахуй, цахилгаан барааны худалдаа,банк санхүүгийн болон бусад үйлчилгээ цогцлохоос гадна олон улсын болон өндөр дээд хэмжээний байгууллагууд үйл ажиллагаа явуулахад тохиромжтой үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй, ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чадсан оффисууд байрлана.

10013762_630878983648046_468338365_n

1927158_630878973648047_1538945438_n





“ЗайсанСкуэр” төв нь дээд зэрэглэлийн худалдаа, үйлчилгээ, зоогийн газарын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй байгаад бөгөөд Улаанбаатар хотод цор ганц үйлчилгээний төвөө нээхийг зорьж буй бизнес эрхлэгч хувь хүн, албан байгууллагад талбайн түрээсийн үнэндээ онцгой урамшууллыг санал болгож байна.

Энэ талаарх дэлгэрэнгүйта мэдээллийг77118939, 99998939, 94998939дугаарболон http://www.zaisansquare.com/сайтаас авна уу.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin... (188.194.251.100)

    2014-03-11

    Saikhan zuil sedsen bna. Amjilt Zohitsol baihgui bna. Buusuu alj bolohgui gedeg Budda... Tanhai sogtuu ***** ulaan komunist tsereg

  • Vzel bodol (103.26.194.26)

    2014-03-11

    zaawal zaisand yaj bga ym oor gazar barij boldogq ymu ? tuul goliin oiroltsoo naad gol chin shirgej duusah gj bn ard tvmeen

  • zochin (202.126.89.185)

    2014-03-10

    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020