Benetton Нийслэлийн асрамжийн газрын тэргүүний сурагчийг бүрэн хувцаслалаа

Нийгмийн хариуцлагаа дээдлэн хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог  Benetton-ы Монгол дахь төлөөлөгч “Промон трэйд” компани Мартын 8-наар Нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуусын сургалт хүмүүжлийн төвийн 130 гаруй хүүхдэд  Benetton-ий эко сертификаттай хувцсаар бэлэг барьсан тус компанийхан онц сурлагатан А.Анужин охиныг онцлон иж бүрэн хувцасласан юм.

 

 Benetton брэндийн  хавар намрын болон гадуур, дотуур дэгжин хувцас  бэлгэнд авсан А.Анужин  охин долдугаар ангид сурдаг.  Тэрээр шүлэг бичдэг, дуулдаг авьяаслаг охин агаад 27-р сургуулийн тэргүүний сурагч юм байна.

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх энэ асрамжийн газрын төсвөөс  нэг  хүүхдийн хувцсанд  сард 22.000 төгрөг   зарцуулах нормтой ажээ. Гэтэл хүүхдийн ганц гутал 70.000 төгрөг байхад энэ төсөв нь дэндүү багаас гадна асрамжийнхан  эцэг эхтэй хүүхдүүдтэй нэг сургуульд  сурдаг тул  ганган гоё хувцаслах хүсэлтэй ч  төсөв хүрэлцдэггүй хэмээн  багш нар нь ярьж байв.

Ийнхүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Асрамжийн газрын 130 гаруй хүүхдэд хувцас бэлэглэн баярлуулсан

Ийнхүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Асрамжийн газрын 130 гаруй хүүхдэд хувцас бэлэглэн баярлуулсан Промон трейд” компанийхан Монголын анхны 4 ихэрт  иж бүрэн хувцаслах эрх бэлэглэж, одоо Баянгол дүүргийг тохижуулах “3,4-р хороолол” төслийг санаачлан НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа нийгмийн хариуцлагатай  хамт олон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)