М-Си-Эс Групп 2013 оны татвар төлөлтөөрөө хувийн хэвшлээ дахин тэргүүлжээ
- 2014-03-17
- Үнэн
- 0
М-Си-Эс Групп 2013 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлийн дүнгээрээ хувийн хэвшлээ дахин тэргүүлжээ. Монгол Улсад бүртгэлтэй 110 мянган аж ахуйн нэгжийн 80 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн онд улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд дорвитой хувь нэмэр оруулсан компаниудыг жагсаахад 180 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн дүнгээрээ М-Си-Эс Групп хувийн хэвшлээ тэргүүлэн бичигджээ. Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нийт аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн бол Шунхлай,“Оюутолгой”, “МАК”, “Тавантолгой” ХК, Энержи Ресурс зэрэг компани топ татвар төлөгчдийн жагсаалтад дээгүүр бичигдсэн байна.



Сэтгэгдэл (0)