Эх дэлхийгээ хайрлая уриатай “Сити дизайн” тэмцээн маргааш болно
- 2014-03-20
- Үнэн
- 0
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авъяастнуудыг тодруулах үндсэн чиг зорилготой зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил дараах төрлөөр зохион байгуулагдах юм. Тодруулбал,
· Хувцас загвар
· Плакат (Зурагт хуудас)
· Интерьер дизайн
· Уран зураг
· Архитектур дизайны төрлүүдээр явагдана.
Эхний шатны шалгаруулалт Сити дээд сургууль дээр явагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд хот, хөдөөгийн 60 орчим сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөж байгаа ажээ.
Ингээд энэхүү тэмцээний өмнөх жилийн шилдэгүүдийн гэрэл зургуудаас хүргэе.

















Сэтгэгдэл (0)