Голден Жим фитнес клубын илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?

Голден Жим фитнес клубын илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?

Гэр бүлийн удирдамж







                    



                                                              
Гэр бүлийн уралдаан

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Монгол улсын нийт хүн амын таргалалттай тэмцэх, дасгал хөдөлгөөнийг сурталчилах.

1.2.    Илүүдэл жин, түүнтэй холбоотой үүсэж буй элдэв өвчин эмгэг, халдварт бус өвчлөл тархсан байгаа энэ үед төр, хувийн хэвшил, эцэг эхчүүд нягт уялдаатай ажиллах шаардлага тулгараад байна.

1.3.    Бага насны хүүхдүүдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх эцэг эхийн оролцоо чухал тул гэр бүлээрээ илүүдэл жинтэйгээ тэмцэх боломжийг бид олгож байна.

Хоёр. Үйл явц, бүтэц зохион байгуулалт


2.1.    Жин хасах уралдааныг олон удаа зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн багш дасгалжуулагч нараас бүрдсэн хамт олонтой Голден жим фитнес клуб /шинжлэх ухааны үндэслэлтэй хугацаа/2 сарын хугацаанд илүүдэл жинтэй гэр бүлтэй ажиллана.

2.2.    Илүүдэл жинтэй иргэдийн төлөөлөл болсон уралдаанд оролцогчид нийгэмд томоохон эрсдэлийг бий болгоод буй таргалалттай тэмцэх сэтгэл зүйг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой ажил болно. Оролцогчдод:
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
- Халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж сурна.
- Бие бялдарын өв тэгш хөгжилтэй болно.
- Бусдын дунд өөрийгөө зөв боловсон авч явж сурна.
- Зөв хооллож сурна гэх мэт маш олон давуу талтай.

2.3. Японы биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратаар оролцогчдын биеийн өөрчлөлтийг тогтмол хянаж, мэргэжлийн эмч нар зөв хооллолтын зөвлөгөө хяналт үзлэгийг хийж, дасгал сургуулилтыг тогтмол чанартай хийлгэх, үр дүн гаргахыг Голден Жим фитнес клуб хариуцаж ажиллана.

2.4.  Илүүдэл жинтэй ажиллах багт дараах хүмүүс ажиллана.

-    Голден Жим фитнес клубын захирал, багш дасгалжуулагч Ц.Баянмөнх
-    Голден Жим фитнес клубын Зумба аэробикийн багш Ө.Долгормаа
-    Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Г.Мөнхсүлд /Салбар 2/
-    Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Э.Өсөхбаяр /Салбар 3/
-    Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Б.Лхагвадорж /Салбар 1/
-    Голден Жим фитнес клубын эмч, арга зүйч Н.Энхбаяр
-    Голден Жим фитнес клубын эмч, арга зүйч О.Солонго
-    Голден Жим фитнес клубын багш, менежер Ц.Отгонтулга /Салбар 2/


2.5.  Илүүдэл жинтэй хүүхэд бүртэй бид үнэ төлбөргүй ажиллах болно. 3 салбар тус бүр дээр илүүдэл жинтэй хүүхдүүдийн анги, насанд хүрэгчид буюу тэдний эцэг эхийн анги бүрдэх ба гэртээ аль ойрхон салбар дээр ирж бүртгүүлж, уралдаанд оролцох боломжтой. Салбар тус бүрд дараах цагийн хуваарийн дагуу хичээллэнэ.

Салбар 1: Хариуцах багш Б.Лхагвадорж 99227344

Гариг

Цаг    Мягмар    Пүрэв    Бямба
10:00–11:30    Өглөө анги    Өглөө анги    Өглөө анги
16:00– 17:30    Өдөр анги     Өдөр анги     Өдөр анги

Салбар 2: Хариуцах багш Г.Мөнхсүлд 88097805

Гариг


Цаг    Мягмар    Пүрэв    Бямба
10:00–11:30    Өглөө анги    Өглөө анги    Өглөө анги
16:00– 17:30    Өдөр анги     Өдөр анги     Өдөр анги

Салбар 3: Хариуцах багш Э.Өсөхбаяр99665439

Гариг

Цаг    Мягмар    Пүрэв    Бямба
10:00–11:30    Өглөө анги    Өглөө анги    Өглөө анги
16:00– 17:30    Өдөр анги     Өдөр анги     Өдөр анги

2.6.   Бүртгүүлэх материал:    Цээж зураг 1%

 Эцэг эхийн өргөдөл

2.7.  Уралдаан 2014.04.05-оос 2014.05.31-ны хооронд 8 долоо хоногийн хугацаанд болно.
        Голден Жим фитнес клубын 3 салбар дээр нэгэн зэрэг явагдана.

Гурав. Төлбөр тооцоо


3.1.    Голден Жим фитнес клуб нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс жин хасах уралдаанд оролцогч хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр авахгүй. Харин тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн амьдралын буруу дадал хэвшлээс болж хүүхэд нь эрүүл мэндийн эрсдэлд орж байгаа учир уралдаанд оролцогч хүүхэд бүрийг өөрийн эцэг, эх, асран хамгаалагчтайгаа хамт фитнес клубт хичээллэх шаардлага тавина. Эцэг эхчүүд нь фитнест хичээллэх 2 сарын төлбөр болох 500.000 төгрөг төлнө.

3.2.   Эцэг эх нь уралдаанд оролцохгүй зөвхөн хүүхдээ уралдаанд оролцуулъя гэж шийдвэл асран хамгаалагч нь 2 сар фитнест хичээллэх төлбөр болох 250.000 төгрөг төлнө. Хүүхэдтэйгээ хамт бэлтгэл сургуулилт хийнэ. Голден жим фитнес клубын үндсэн төлбөрөөс 50% хөнгөлөсөн төлбөр болно.

Дөрөв. Үр дүнг дүгнэх тухай


4.1.  Уралдаанд оролцогч хүүхдүүдийн илүүдэл жингээ /өөхний хувь/ хамгийн их хассаж чадсан 3 оролцогчийг шагнана. Үүнд:

Хүүхэд

-    1-р байр Олон улсын Найрамдал төвд амрах эрхийн бичиг
-    2-р байр 3 сар үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг
-    3-р байр 1 сар үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг

Насанд хүрэгчид

-    1-р байр Бали-д амрах эрхийн бичиг
-    2-р байр 300,000₮ 3 сар үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг
-    3-р байр 100,000₮ 1 сар үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг

4.2.   Голден Жим фитнес клубын хамтран ажилладаг байгууллагуудын шагналууд байна.

4.3.  Оролцогчдыг уралдаан эхэлсэн анхны хэмжилт болон 60 хоногийн дараах хамгийн сүүлийн хэмжилттэй харьцуулан Тусгаар тогтнолын ордны төв салбар дээр дүгнэнэ. Биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппарат, бүх биеийн тойргийн хэмжилтийг оролцогчид сар бүрийн Бямба гарагийн 12:00 цагт хийлгэж байна.

4.4.  Шагнал гардуулах ёслол 2014.06.01-нд болно.







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (221.122.62.27)

    2014-03-21

    Монголчууд хоолныхоо дэглэмийг өөрчлөх хэрэгтэй, мөн бүх нийтээрээ биеийн тамираар хичээллэдэг болох хэрэгтэй.