Улс тунхагласны ойн барилдаанд Н.Ганбаатар гарьд түрүүллээ
- 2011-11-28
- Спорт
- 0
Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон.
Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Улсын арслан До.Ганхуяг, Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.БатЭрдэнэ, Улсын заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Улсын харцага Г.Элбэг, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын хүчит 256 бөх зодоглосон хүчтэнүүдэс Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх, Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, Улсын начин Э.Энхбат үзүүрлэсэн юм. Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, АПУ компанийн бөх, Улсын арслан До.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, Улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн. Өнгөрсөн жилийн Улс тунхагласны 86 жилийн ойн барилдаанд хүчит 128 бөх зодоглож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж байсан юм. Бага шөвөг
Б.Соронзонболд /Улсын заан/-Э.Энхбат /Улсын начин/
Н.Ганбаатар /Улсын гарьд/- Ч.Баянмөнх /Улсын начин/
М.Өсөхбаяр /Улсын заан/-Ц.Содномдорж /Улсын харцага/
Д.Ганхуяг /Улсын арслан/-Ө.Бат-Орших /Улсын харцага/
Их шөвөг
Д.Ганхуяг /Улсын арслан/-Н.Ганбаатар /Улсын гарьд/
Ц.Содномдорж /Улсын харцага/-Э.Энхбат /Улсын начин/
Үзүүр түрүү
Н.Ганбаатар /Улсын гарьд/-Э.Энхбат /Улсын начин/
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)