Нийслэлийн шилдэг худалдааны зөвлөх шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө




“Хөнгөн, хүнсний аж үйлдвэр, худалдааны ажилтан ажилчдын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Шилдэг худалдааны зөвлөх” шалгаруулах тэмцээнд “Сансар хүнсний худалдаа”-ны сүлжээний хамт олон багаараа тэргүүн байр эзлэн Баянзүрх дүүргийн шилдэг худалдааны байгууллагаар шалгарч нийслэлд өрсөлдөх эрхийг авсан билээ. Тэгвэл 3-р сарын 25-ны өдөр дээрхи тэмцээний хоёрдугаар шат “Монгол улсад худалдааны салбар үүсч  хөгжсөний 93 жилийн ой”-г тохиолдуулан “Инээмсэглэн угтая” уриан дор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Баянүрх дүүргийг төлөөлөн оролцсон “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ”-ний Сансар баг мөн амжилттай оролцож багийн ахлагч М Пүрэвчулуун  “Нийслэлийн шилдэг худалдааны зөвлөх”-өөр шалгарав. Уг шагналыг авсанаар “Сансар сүлжээ”-ний хамт олон аварга цолоо хамгаалан хамгийн шилдэг үйлчилгээтэй тэргүүлэх хүнсний сүлжээ гэдгээ баталлаа.




   



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)