ХААН Банкнаас 2014-2015 оны хичээлийн жилд 110 шинэ оюутанд нэрэмжит тэтгэлэгээ олгоно




    ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт хөрөнгө оруулах зорилгоор оюутан залууст зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2007 оноос эхлэн 7 жилийн турш үр дүнтэй хэрэгжиж, 1000 гаруй оюутныг хамруулаад байгаа төсөл бол “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд сурлагын амжилт, хувь хүний чадвар, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч их дээд сургуульд элсэн суралцахад санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа орлого багатай өрхийн ЕБС-ийн 11-р ангиа төгсөж буй сурагчдад сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэгээр олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж байна.

Мөн түүнчлэн уг хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь заавал банк санхүү, уул уурхай гэх мэт аль нэг чиглэлээр дагнан суралцдаг байх шаардлагагүй бөгөөд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр тэтгэлэг олгодгоороо онцлог юм.

“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2014-2015”-ийг 2014 оны 3-р сарын 31-ний өдрөөс эхлэн уламжлал ёсоор орон даяар зарлаад байна. 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 110 шинэ оюутныг шалгаруулан тэтгэлэг олгоно.

Шалгаруулалтыг сум, аймаг, нийслэлийн түвшинд 3 үе шаттайгаар зохион явуулдаг бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд банкны ажилтнууд, төр засаг, иргэдийн төлөөлөл ажилладаг нь шалгаруулалтыг ил тод, шударгаар явуулах нөхцлийг бүрдүүлдэг. Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчдын материалыг 2014 оны 4-р сарын 25-н хүртэл хүлээн авах бөгөөд сум, аймгийн сурагчид тухайн орон нутгийн ХААН Банкинд, УБ хотын сурагчид ХААН Банкны төв байранд ХААН Банк Санд тус тус материалаа ирүүлэх юм.
Шалгаруулалтын үндсэн үзүүлэлт:
•    2014 онд Ерөнхий Боловсролын Сургуулиа дүүргэх 11-р ангийн сурагч байх
•    Сурлагын голч дүн “В” буюу 80% түүнээс дээш байх
•    Ахлах ангидаа /9-11-р анги/ улс, аймаг, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх
•    Нийгэм, олон нийтийн ажилд тэргүүлэн ороллцдог бол давуу тал гэж үзэх
•    Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ
Шалгаруулалтын дүнг 2014 оны 5-р сарын 26-аас 6-р сарын 6-ны хооронд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт, www.khanbank.com/facebook болон өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээлнэ.

Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг www.khanbank.com вэб сайтаас авах буюу 11-332333-(3305) дугаарт холбогдон тэтгэлэгт хөтөлбөрийн талаар асууж тодруулах боломжтой.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)