Исламист нам Мороккогийн сонгуульд ялалт байгуулав
- 2011-11-28
- Дэлхий
- 0
Исламист нам парламентын сонгуульд дийлэнх саналыг авч, дараагийн
засгийн газрыг эрхийг барихаар болсон тухай Мороккогийн Дотоод Хэргийн
Сайд мэдэгдсэн байна.

Исламист нам парламентын сонгуульд дийлэнх саналыг авч, дараагийн засгийн газрыг эрхийг барихаар болсон тухай Мороккогийн Дотоод Хэргийн Сайд мэдэгдсэн байна. Өчигдөр сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор мэдэгдэхэд, Шударга ёс, Хөгжлийн нам 395 суудлаас 107 суудал авч тэргүүлсэн байсан бөгөөд Арабын хувьсгал болсноос хойш засгийн эрхийг авсан анхны Исламист нам болж байгаагаараа олны анхаарлыг ихэд татсан байна. Шударга ёс, хөгжлийн намын ширүүн өрсөлдөгч Истиглал нам 60 суудлыг авч удаалжээ.
Морокко улсын хувьд сүүлийн жилүүдэд эрх чөлөөг эрэлхийлж, ардчилсан үзлийг бий болгохыг шаардах эсэргүүцэгчдийн цуглаан, улс орон даяар нүүрлээд буй авилгал, хээл хахуулийн асуудлаар дорвитой арга хэмжээ авахаар ажилласаар байгаа юм.
Одоогийн хаан VI Мухаммед парламентад засгийн эрхийг улам бүр өгч, хууль тогтоох байгууллагын сонгуулийг жил бүр явуулж, бүтцийн өөрчлөлтийг шат дараатай хийх замаар ард иргэдэд ирэх дарамт шахалтыг бууруулах, улмаар өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох бодлого барьж байгаа ажээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч,орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)