Иран, Британийн харилцаанд ан цав үүслээ
- 2011-11-28
- Дэлхий
- 0
Өчигдөр болсон Ираны парламентын хуралдааны үеэр Британий шинээр
гаргасан Барууны хориг арга хэмжээний хариу болгож, тус улсын Элчин
сайдыг албадан гаргаж, улстай хийх дипломат харилцаагаа сулруулах
асуудлаар санал хураалт явуулсан байна.

Британий Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны Яам “Иранийн парламентын оруулсан тус саналыг “Харамсмаар хэрэг” хэмээн онцлон тэмдэглээд, энэхүү шийдвэр нь тус улсын салан тусгаарлах гэсэн бодлогод нь сайнаар нөлөөлөхгүйгээр барахгүй, цөмийн хөтөлбөр болон хүний эрхийн асуудлаархи олон улсын байр суурийг өөрчилж чадахгүй хэмээгээд, хэрвээ Иран улс тус асуудлаар акт бичиг үйлдэх аваас, олон улсын түншүүдтэйгээ зөвлөлдөж, хариу арга хэмжээ авах болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн мэдэгдэлдээ дурьджээ.
Британи өнгөрсөн долоо хоногт Ираны цөмийн хөтөлбөрийн хүрээнд яригдаж буй санхүүгийн хамтын ажиллагааны асуудлаа хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус улсын хувьд банкны үйл ажиллагаагаараа дамжуулан санхүүгийн хамтын ажиллагаандаа хаалт хийж буй анхны тохиолдол болсон байна. Британий зээл, санхүүгийн институуд дээрээс өгсөн тушаалыг мөрдлөг болгож, Ираны банкууд, түүний салбар аж ахуй нэгжүүдтэй хийх бизнесийн хамтын ажиллагаа, хоорондын гүйлгээгээ зогсоожээ.
Иран улсын гаргасан тус саналыг тойрсон асуудал Олон улсын Атомын эрчим хүчний агентлаг дээр хүртэл яригдаж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн байна. “Өнгөрсөн долоо хоногт Иран улсын цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж болох шинэ ажлуудын талаар ярилцаж шийдвэрт хүрэх гэж байсан. Одоо харин Ираны талтай бизнесийн тал дээрх хамтын ажиллагаагаа цуцлах саналыг оруулж, өргөн бариад байна” хэмээн Британий Гадаад Хэргийн Сайд Уиллиам Хаг мэдэгдсэн байна.
Иран улсын парламентаас гаргасан тус санал зөвхөн Британиар зогсохгүй, бусад хамтын ажиллагаатай улсуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, Иран улсын бусад улстай хийх бизнесийн харилцаанд томоохон хаалт болж болзошгүй байгаа тухай мэдээллийн агентлагууд онцлон мэдээлсээр байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)