Хятад Барууны дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ

 Хятад улс Барууны орнуудын уналтанд ороод буй дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа. Тэр дундаа Европ болон АНУ-ын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага бий болоод байна хэмээн Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн мэргэжилтэн Лоу Живей Файнэншиал Таймс сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
 Хятад улс Барууны орнуудын уналтанд ороод буй дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа. Тэр дундаа Европ болон АНУ-ын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага бий болоод байна хэмээн Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн мэргэжилтэн Лоу Живей Файнэншиал Таймс сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэрээр мөн Хятад улс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нөлөө бүхий орон болохыг хэзээнээс хүсч ирсэн ч, тэр бүр боломж олдохгүй байсан гээд, тус улсын хөрөнгө оруулагчид дэд бүтцийг хөгжүүлэх, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх эрэлт хэрэгцээ бий болоод байгааг олж харсан гэсэн байна
Хятадын Хөрөнгө оруулалтын Корпораци Английн дэд бүтцийн салбар дахь нийтийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тэгш эрхт хөрөнгө оруулагчийн хувиар оролцож, сангийн менежерүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, арилжааны зорилго бүхий энэ мэт хөрөнгө оруулалт цаашид бүх салбарт ашигтай хэлбэрээр үйлчилнэ хэмээн үзэж байгаа гэнэ.
Орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулагчид тухайн орон нутгийнхаа дэд бүтцийн асуудлаархи мэдээллээр нэн даруй хангаж, харин засгийн газар дотоодынхоо мэргэжилтнүүдийг шаардлагатай зүйлд нь дэмжих хэрэгтэй байгааг тэд мөн тодотгосон байна.
Лоу мөн “Дэд бүтцийн салбарт урт хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй засгийн газар төсвийн зохицуулалт хийх, татварыг бага түвшинд барих, бага хүүтэй банкны зээлийг санал болгох зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээ нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангаж, олон хүнийг ажилтай болгож, улмаар ажилгүйдлийн түвшинг бууруулна” гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)