Ирак, Турк нислэгийн хоригоо эргэн цуцаллаа

Ирак, Турк улс харилцан зөвшилцөж, хоорондын нислэгээ дахин хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.
Ирак, Турк улс харилцан зөвшилцөж, хоорондын нислэгээ дахин хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.Турк улс Иракийн засгийн газрын өмчит тосны компанийг тус улсаас зээлсэн гурван сая ам.доллараа эргүүлэн төл хэмээн шаардлага хүргүүлсний улмаас Ирак, Турк улсын хооронд маргаан дэгдэж, хоорондын нислэгүүд цуцлагдаад байсан юм.

Өнгөрөгч даваа гарагт Ирак улс Туркийн бүх нислэгийг өөрийн улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг хориглоод байсан бөгөөд үүний хариу болгож, Турк улс ч мөн адил лхагва гарагт Иракын эсрэг адил хориг арга хэмжээ аваад байсан билээ.

Туркын онгоцнууд Ирак улс руу хийх нислэгээ хэвийн үргэлжлүүлж, пүрэв гарагт Багдадын нисэх буудалд газардсан тухай Иракийн Зам Тээврийн Сайд мэдэгдсэн бол Иракийн агаарын тээврийнхэн баасан гарагт Туркийн нийслэл Истанбул хот руу мөн нислэгээ үйлдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)