Монгол удган гуравт бичигдэж байна

Оросын “ТНТ” телевизийн “Зөн билгийн тулаан” шоу Монгол үзэгчдэд үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон гэхэд хилсдэхгүй.
Оросын “ТНТ” телевизийн “Зөн билгийн тулаан” шоу Монгол үзэгчдэд үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл уг шоу нэвтрүүлгийн 12 дахь удаагийн цувралд Монголоос удган Г.Түдэв оролцохоор болсон нь элэг нэгтнүүдээ баярлуулсан. Өнгөрөгч сарын 7-нд эхэлсэн “Зөн билгийн тулаан-12” нэвтрүүлгийн долоо дахь удаагийн сорил саяхан болж шилдэг зургаан оролцогч үлдлээ. Одоогийн байдлаар шилдэг зургаан оролцогчдоос 1978 онд Белоруссьт төрж, таван настайдаа Улаан-Үдэд амьдрах болсон Елена Ясевич үзэгчдийн 75 хувийн дэмжлэгийг авч түрүүлэх магадлалтай болоод байна. Харин Москвагийн оршин суугч, сийлбэрч А.Леденев 13 хувийн саналаар хоёрдугаар байр эзлэх боломжтой. Манай удган, Монголын “Зөн билгийн тулаан”-ы ялагч Г.Түдэв дөрвөн хувийн саналаар гуравдугаар байрт жагсч байна. Харин бусад гурван оролцогч болох К.Виктория гурав, Л.Роза, С.Алия нар нэг хувийн саналтайгаар сүүл мушгиж явна. Манай оролцогч Г.Түдэвийн орчуулагчийг Оросын үзэгчид шүүмжилжээ. Түүний орчуулагч эртний сүнснүүдийг ойлгох, түүнийг орчуулах тал дээр хангалтгүй байгаагаас удганы хариултыг үзэгчдэд ойлгомж муутай хүргэж байгаа гэнэ. Г.Түдэв тэмцээний найм, ес дэх сорилгод амжилттай оролцвол А.Леденевийг гүйцэн түрүүлж Оросын “Зөн билгийн тулаан”-ы дэд байрын шагнал хүртэх боломжтой юм


www.UNEN .mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)