А.Энх-ариун өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Залуучуудын өвлийн анхдугаар наадам ирэх онд Австрийн Инсбрук хотноо болно
Залуучуудын өвлийн анхдугаар наадам ирэх онд Австрийн Инсбрук хотноо болно. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын төрөлд спортын дэд мастер Д.Өсөхбаяр оролцохоор болсон. Харин тэшүүрийн төрөлд оролцох эрхийг авахаар Нэгдүгээр дунд сургуулийн X ангийн сурагч А.Энх-Ариун бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Тэрбээр ирэх сарын дундуур Канадын Калгаридад зохиогдох олон улсын тэмцээнээс “Инсбрук-2012” наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Түүний дасгалжуулагчаар Д.Энхбаяр ажиллаж байгаа. А.Энх-Ариун 500, 1000, 1500 метрийн зайд хурд сорихоор бэлтгэлээ базааж байна.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)