Хүүхдийн олимпод оролцохоор тамирчин сурагчид бэлтгэлээ базааж байна.
- 2011-11-29
- Спорт
- 0
Монголын хөнгөн атлетикийн холбооноос 2014 оны хүүхдийн олимпод оролцох
тамирчдыг шалгаруулах зорилгоор “Намрын тэргүүн” сорилго тэмцээнийг
зохиосон.
Монголын хөнгөн атлетикийн холбооноос 2014 оны хүүхдийн олимпод оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор “Намрын тэргүүн” сорилго тэмцээнийг зохиосон. Тэмцээнд долоон сургуулийн 40 тамирчин сурагч өрсөлдсөн юм. Тэднээс мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын сургуулийн сурагч О.Дэлгэрмаа ойрын зайн 30 метрт, байрнаас гурав, тавын харайлтад тус тус алтан медаль хүртэж олимпод бэлтгэх тамирчнаар сонгогджээ. Үүнээс гадна зургаан эмэгтэй, гурван эрэгтэй сурагч шалгарч олимпод бэлтгэх эрхийн эзэд болсон байна. Одоо олимпод оролцох бэлтгэлээ базааж байгаа ажээ.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)