Өмнөд Солонгосын Ерөнхий сайд онгоцны сүйрлээс болж огцорчээ



"Sewol" хөлгийн сүйрлээс болж Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон огцрох өргөдлөө өгсөн талаар "yonhapnews.co.kr" мэдээллээ. Ерөнхий сайд өчигдөр Ерөнхийлөгч Пак Ын Хэд энэ тухайгаа мэдэгдсэний дараа, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ "Миний хувьд хамгийн зөв зам бол хариуцлагаа өөрөө үүрч, огцрох. Би ерөнхий сайдынхаа албан тушаалыг өгөх хүсэлгүй байгаа ч гэлээ харамсалтайгаар хорвоог орхисон тэр бяцхан хүүхдүүдийн өмнөөс хариуцлага хүлээх нь зөв гэж үзэж байна. Би ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байна" гэжээ. Амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 189 хүрсэн бөгөөд өнөөг хүртэл 102 зорчигч сураггүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)