Б.Обама Оросын асуудлаар Европын удирдлагуудтай хэлэлцлээ
- 2014-04-28
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-д ногдуулах шинэ хориг арга хэмжээний талаар Европын орнуудын төр, Засгийн тэргүүн нартай өнгөрөгч баасан гаригийн орой тун чухал хэлэлцээ хийжээ. Б.Обама болон Европын орнуудын төр, Засгийн тэргүүн нар ОХУ-ын Украинд цэрэг оруулах төлөвлөгөөг эрс зэмлэн буруушаахын зэрэгцээ байдал хүндэрвэл ОХУ-ын санхүүгийн салбаруудад эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар тохиролцсон аж. Хэлэлцээрт оролцсон Европын орнуудаас Чех, Словак зэрэг хэд хэдэн орны төр, Засгийн тэргүүн нар дээрх хориг арга хэмжээг ОХУ-д үзүүлэх нөлөө бага хэмээн нэмж хориг тогтоох санал оруулсан гэнэ. Ямартаа ч утсаар хэлэлцээрт дээрх гурван орны удирдлагаас гадна Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи оролцсон байна.

Сэтгэгдэл (2)
(202.179.20.129)
amerikiig oros shiitgeh tuhai yaridaggui biz de davarsan samj modondoo butsaj aviraad bananaa tuu
ЗОЧИН (103.9.91.40)
ОРОС,ХЯТАДЫН ҮЙЛ ХЭРЭГТ ОБАМА ЯМАРЧ ХАМААГҮЙ,УЛС ХООРОНДИЙН ХООРОНД ОРОХОО ТАТМААР