ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины чансаа 80 хувьд хүрч, оросуудын дийлэнхи дэмжиж байгааг тус улсын бие даасан судалгааны байгууллага болох “Levada Center” тогтоожээ. Түүний чансаа ингэж өсөхөд Сочигийн өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж, хуучин ЗХУ-ын үеийнхээс олон медаль эх орондоо авчирсан байдал болон орос хэлээр ярьдаг бүс нутгуудийг харьяандаа нэгтгэх үйл ажиллагаа нөлөөлжээ. “Levada Center” төвийн мэдээлснээр, Владимир Путины чансаа 2008 оны хавар 85 хувьд хүрч, хамгийн өндөр амжилт тогтоож байжээ. Тус төвийн судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь В.Путиныг ОХУ-ыг дахин супер хүчирхэг орон болгосон хэмээжээ. Үүнээс гадна Их Британийн алдарт “Таймс” сэтгүүл В.Путиныг “2013 оны дэлхийн онцлох хүн”-ээр тодруулсан юм. Дашрамд дурдахад, “Levada Center”-ийн судалгаа өнгөрөгч гуравдугаар сарын 21-24-нд ОХУ-ын 130 хотын 1600 орчим хүний дунд явагдсан гэнэ.
Э. Төгс
Сэтгэгдэл (0)