“Telecom Mongolia” баг дахин аварга боллоо



Монголын үндэсний авaрга шалгаруулах “Робокон-2014”тэмцээнд ШУТИС-Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Telecom Mongolia” баг дахин аварга боллоо


Монголын үндэсний телевизээс жил бүр зохион байгуулдаг үндэсний авaрга шалгаруулах “Робокон 2014” тэмцээн 2014.04.25-нд “Монгол бөхийн өргөө”–нд  амжилттай болж өндөрлөлөө. Манайд  арван гурав дахь удаагаа  зохион байгуулагдаж байгаа“Робокон-2014” тэмцээндШУТИС, МУИС, ХААИС,БХИС, ТТК зэрэг сургуулиудийн 13 баг оролцон өрсөлдсөнөөс эхний гурван байрт:

1. “Гранд прикс”буюу тэргүүн байрт ШУТИС-Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн  “Telecom Mongolia” баг

2.  Хоёрдугаар байрт ШУТИС-Үйлдвэр технологи дизайны сургуулийн “Борхонхүү” баг

3.  Гуравдугаар байрт ШУТИС-Механик инженерийн сургуулийн “Танан” баг тус тус байр эзэлсэнбайна.

ШУТИС-Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн баг нь 2001 онд анх удаагаа зохион байгуулагдсан Монголын Робокон тэмцээнд орж байсан анхдагчуудын нэг бөгөөд жил бүр амжилттай оролцож байна. Ази номхон далайн бүс нутгийн 20 гаруй орон оролцдог робокон тэмцээн нь энэ жил 2014.08.15-нд Энэтхэг улсын Пүнээ хотод болно.

Оюунухаан, урчадвар, хурд хүчээрээ шалгарсан “Telecom Mongolia” багийнхныг “Монголын Цахилгаан Холбоо” компани ивээн тэтгэсэн байна. Тус компанийн ивээн тэтгэсэн Micom багуг тэмцээнд мөн амжилттай оролцсон юм.
Нийт оюутан залуустаа олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хүсье!

Монгол инженерчлэл дэлхийд танигдаг

























  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (203.194.115.65)

    2014-04-29

    Bayar hurgey

  • (103.26.194.7)

    2014-04-29

    БАЯР ХҮРГЭЕ АМЖИЛТ ХҮСЬЕ