Хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлье



Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед баталгаатай эрүүл хүнсийг таньж, мэдэж, хэрэглэх нь чухал болоод байна. Мөн хэрэглэгчдэд өдөр тутамд хэрэглэдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ чанар, шим тэжээлийг алдагдуулахгүйн тулд гэрийн нөхцөлд тухайн барааны хадагалах гормыг дагуу хэрхэн зөв хадгалж сурах талаар мэдээлэл авах шаардлага тулгардаг. Иймээс хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлэх зорилгоор Зориг сангийн “Залуу манлайлагч 11” хөтөлбөрийн 2 дугаар багийн залуус хэрэглэгчийн хүнсний хэрэглээний боловсролыг дээшлүүлэх “Ухаалаг сонголт” төслийг хэрэгжүүлж байна.Ухаалаг сонголт төслийн хүрээнд хэрэглэгчийн худалдан авалт хийх үйл ажиллагаанд хамгийн ойроос нөлөө үзүүлж чадах дэлгүүр, супермаркетын худалдагч нарт цуврал сургалтыг амжилттай явуулж дуусаад байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, сонголтод тус болохуйц мэдээлэл, мэдлэгийг хэрэглэгчдэд энгийнээр хүргэх зорилгоор аян, нөлөөлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж төсөл амжилттай үргэлжилж байна.

Хүнс болгон хүнд хэрэгтэй байдаггүй. Харин хүн бүр хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгчид байдаг. Тиймээс бид юу идэж ууж байгаагаа сайтар мэдэх шаардлагатай. Ажлын их ачаалал, зав багатай амьдралын хэмнэлээс шалтгаалж сүүлийн үед хүмүүс хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон. Тиймээс хэрэглэгчийг аюулгүй эрүүл хүнсээр хангах цаашлаад аюулгүй хүнсийг хэрхэн таньж мэдэх худалдан авахад туслах зорилгоор  “Эрүүл чанартай хүнсээр хэрэглэгчдээ хангах” эрхэм зорилготой “Алтан Жолоо” группийн “Сансар хүнсний худалдаа”-ны сүлжээний хамт олонтой хамтран сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү төслийн үйл ажиллагааг “Алтан Жолоо” группын Сансар хүнсний худалдааны сүлжээ төв, ШӨХТГ, МҮХАҮТ, Хас банк, ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байна.

Зөв хэрэглээг дэлгэрүүлж ухаалаг сонголтонд нэгдэхийг хүсвэл та www.facebook.com/pages/Ухаалаг-Сонголт/1390795741194700хаягаар холбогдоно уу.

Таны хүнс таныг илэрхийлнэ. Хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлье!





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.4)

    2014-04-30

    ЗӨВ ШҮҮ