Эрчүүдийн таашаалд нийцсэн брэнд




Эрчүүд бүрт таадагдах нэг зүйл бий гэвэл тэр нь  гарцаагүй алдарт Ramsey байх. Английн алдарт Ramsey брэнд эрчүүдэд таалагдах цөөхөн хэдэн шалтгааныг таньд танилцуулая.

“Ramsey” брэнд 1970-аад оны сүүлээр Лондон хотын түүхнээ бичигдэж эхэлсэн бөгөөд өнөөдөр энэхүү брэнд нь Европ тив дэх хоёр том үйлдвэртээсүүлийн үеийн технологи, хамгийн чанартай материалаар өдөрт 5000 гаруй хувцас үйлдвэрлэж байна.

2001 онд Лондонгийн Regend гудамжинд “Ramsey” брэндийн анхны худалдааны төв нээгдэж байсан бол өдгөө ОХУ, Швейцарь, Ирланд, Чех, Турк, Өмнөд Африк, Гүрж, Ливан, Казакстан, Монгол зэрэг хорь гаруй оронд нийт 130 худалдааны төвтэй болж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлжээ.

Эрэгтэй хувцасны сүүлийн үеийн загварын чиг хандлагад нийцүүлэн хэрэглэгчдийнхээ таашаалд хүрсэн бүтээгдэхүүн гаргах нь “Ramsey” брэндийн гол зорилго юм.

Дизайнерууд нь хувцас загварын шоу төдийгүй бөс даавуун материалын үзэсгэлэнгүүдэд оролцож,энэ салбартаа нэвтэрч буй хамгийн сүүлийн үеийн шинэлэг техник технологийн дэвшлүүдийг ашиглан брэндийнхээ цуврал коллекциудыг гаргадаг.

2007 онд “Ramsey” брэнд Лондон дахь “Ramsey London” төвөө нь өргөжүүлснээр “Ramsey Sartoria”, “Ramsey Made-to-Measure” брэндүүдийн нэр хүнд нь өсч, олонд танигдаж эхэлсэн чухал он байлаа. Эрчүүд өдөр бүр костюм өмсөхөө больж, энгийн загвартай хувцас хэрэглэх хандлагатай болсон. Энэхүү  өөрчлөлтийг “Ramsey” брэнд бүтээгдэхүүндээ цаг алдалгүй тусгаж 2009 онд амьдралын идэвхтэй хэв маягийг илэрхийлсэн “Ramsey Sport”, 2010 онд шинэлэг, залуу, бүтээлч, эрч хүчийг шингээсэн “Onyx Ramsey”-г хэрэглэгчиддээ бэлэг болгон гаргаад байна.

Манай Монголын залуучууд маань шинэ гарч буй  загвар бүрийг тухайн цаг бүрт дэлхийн бусад орнуудын залуучуудтай эн зэрэгцэн сэтгэл хангалуун загварлаг хувцаслах таатай боломж нээгдээд байгаа билээ.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагч Монгол залуус мааань  “Ramsey” брэндийн байнгын хэрэглэгч болсоор байгаа бөгөөд Ramsey брэнд өөрийн олон сонголт бүхий загварлаг байдал нь Монгол эрчүүдийн хүсэл сонирхол нийцэж аль хэдийнэ танил болоод байна.

Гранд Мэншн компани “Ramsey” брэндийн албан ёсны дистрибютер. “Ramsey” брэндийн шинэ улиралын загварууд Гранд Плаза Цогцолборт дахь Ramsey дэлгүүрт ирсэн тул та бүхэн шинэлэг загварлаг чанартай хувцасыг эндээс олж аваарай.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.9)

    2014-05-02

    ЗӨВ ШҮҮ