В.Янукович болон түүний хамсаатнуудын дансыг битүүмжилжээ
- 2014-05-05
- Дэлхий
- 0

Швейцарийн эрх баригчид Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний тойрон хүрээлэгчдийн Швейцарийн банкин дахь 193 сая ам.долларыг дансыг битүүмжилжээ. Албаныхны мэдээлснээр Виктор Януковичийн тойрон хүрээлэгчдэд 20 хүний нэр багтаж байгаа бөгөөд түүний дотор Украины экс Ерөнхий сайд Микола Азаров, Ерөнхий прокурор асан Виктор Пшонка нар багтаж байгаа юм байна. Үүнээс гадна тэдний тавыг нь мөнгө угаасан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)