Эрдэнэсийн хайгуулчид 30 кг алт олоод байна
- 2014-05-06
- Дэлхий
- 0

Америкийн эрдэнэсийн хайгуулчид 157 жилийн өмнө Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо живсэн “SS Central America” хөлөг онгоцноос 30 кг алт олоод байна. Уг хөлөг онгоц 1857 онд хар слахинд өртөж живсэн агаад 19 тонн гаруй алт тээвэрлэж явсан гэнэ. Далайн хайгуулын “Odyssey Marine Exploration” компанийн “Odyssey Explorer” хайгуулын төхөөрөмж одоогийн байдлаар 30 кг алт олоод байгаа бөгөөд үлдсэн алтыг олохоор хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Юутай ч өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг унци алт 1309 ам.доллараар хэмжигдэж байна.
Э.Төгс







Сэтгэгдэл (0)