Бразилийн хамгийн өндөр бүсгүй хуримаа хийх нь
- 2014-05-07
- Дэлхий
- 0

Бразилийн хамгийн өндөр эмэгтэй Элисани да Круз Силва одоо ердөө 18-хан настай ч 203,2 см өндөр. Тэр өнчин тархины хавдрын улмаас ийнхүү суга өсч байгаа бөгөөд үүндээ их шаналдаг байж. Гэсэн ч гурван жилийн өмнө хайртайгаа учирснаас хойш үүндээ санаа зовохоо больжээ. Түүний хайртай залууг Фрасиналдо да Силва Карвалью гэдэг бөгөөд 162.5 см өндөр аж. Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Элисани да Круз Силваг гурван жил үерхэж, нэг жил нь хамт амьдарсан найз залуу нь өвдөг сөгдөн эхнэр болохыг гуйсны дараа Бразилийн хамгийн өндөр сүйт бүсгүй хэмээн нэрлэж эхлэв. Элисани 18-тай ч гэсэн хуримаа хийснийхээ дараа жирэмсэн болохыг хүсч байгаагаа илэрхийлээд, хэрвээ би хөл хүнд болж чадахгүй бол хүүхэд үрчилж авна гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хосууд Бразилийн жижиг хот болох Салинополист амьдардаг агаад Элисани өндөр биеэ ашиглаж дэлхийд алдартай загвар өмсөгч болохыг мөрөөддөг аж.
Э.Төгс









Сэтгэгдэл (3)
(202.179.20.223)
сайхан хүүхэн байна аа. Намхан нь сөгдөөд байхдаа яахав дээ. Ёс тиймээс хойш одоо яахав дээ. хэхэ
mongol (202.179.11.70)
hoorhon ym
kl (202.179.20.218)
гоё хүүхэн байнаа