Малайзын онгоцыг алга болоход харийнхан оролцсон
- 2014-05-08
- Дэлхий
- 0
Малайзын иргэний агаарын тээврийн “МН370” онгоцны алга болсон шалтгааны талаархи америкчуудын дунд явуулсан судалгааны дүн өнөөдөр олон нийтэд ил боллоо. Уг судалгаагаар 10 америк хүн тутмын нэг нь Малайзын онгоцыг алга болоход харийнхан оролцсон юм уу өөр хэмжигдэхүүн рүү орсон гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэгвэл судалгаанд оролцогчдын 50 хувь нь онгоцыг буруу газраас хайгаад байна гэж үзсэн бол 40 хувь нь “МН370” хэзээ ч олохгүй гэв. Гуравдугаар сарын 8-нд гадараас гэнэт алга болсон “МН370” онгоцонд 239 хүн сууж явсан бөгөөд одоог хүртэл онгоцыг эрж хайсаар байгаа юм. Ямартаа ч Малайзын нийслэл Куала-Лумпураас Хятадын нийслэл Бээжин хотыг чиглэн ниссэн энэ онгоцыг хоёр сарын хугацаанд олж чадахгүй байгаад гайхах хүн олон байна. Э.Төгс













Сэтгэгдэл (4)
hasaa (103.10.23.31)
vneen vnen
хэн мэн (112.72.13.231)
манайхан шиг шийд гаргаж байгаа юмуу вермүд шиг малайз сөнө аяхаараа тусгаар улс гэж түүх байхгүй идхээс өөр зүлгүй
pj (103.26.194.4)
Hudla mede oruulaha boilo
(103.26.194.6)
ATLANTIDA