Алдарт теннисчний шатсан гэрээс дөрвөн хүний цогцос олджээ

2013 онд талбайн теннисний ертөнцөөс зодог тайлсан АНУ-ын алдарт теннисчин Жеймс Блейкийн Флорида дахь шатсан гэрээс дөрвөн хүний цогцос олджээ. Өдгөө 34 настай теннисчин гал гарах үеэр 1.5 сая ам.долларын үнэ бүхий уг байшиндаа байгаагүй юм байна. Тодруулбал, тэрбээр уг байшингаа хөлслүүлж байжээ. Гал сөнөөгчид түүний эл байшингийн галыг унтраах үеэр дөрвөн хүний цогцос олсноо мэдэгджээ. Одоогоор амь үрэгдэгсдийг хэн болохыг тогтоох ажил явагдаж байгаа аж. Дашрамд дурдахад, Жеймс Блейк 2006 онд дэлхийн хамгийн өндөр чансаатай теннисчдийн нэгээр нэрлэгдэж байсан агаад талбайн теннисний ертөнцөд 14 жил зүтгэсний эцэст 2013 онд их спортоосоо зодог тайлсан юм.  
 
Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)