Нэн ховор том амт акул барьжээ


Японы Шизуока хотын эргээс нэн ховор том амт акул барьжээ. Орон нутгийнхан энэ акулыг “Харийн акул” гэдэг. Арга ч үгүй биз. Учир нь энэ акул ердөө 58 л баригдаж байсан аж. Учир нь “Харийн аюул” маш гүнд амьдардаг байна. Хамгийн сүүлд барьсан уг акулыг 800 орчим метрийн түнэр харанхуй ёроолоос барьсан байна. Балар этний төрхөө хадгалж үлдсэн энэ аюул эмэгчин акул байсан бөгөөд 3.9 метр урт байжээ. Уг аюулыг Шизуоза хотын Далайн шинжлэх ухааны музейд тавьсан аж. Том амт акул хамгийн анх 1976 онд АНУ-аас баригдаж байсан агаад Флоридагийн Байгалийн түүхийн музейд хадгалагддаг байна. Харин Японоос энэ төрлийн акул 13 дахиа баригдаж байгаа нь энэ аж. Дэлхийн өнцөг булан бүрээс баригдсан 58 ийм акулын хамгийн том нь 5 метр урт байжээ.


Э.Төгс


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)