Хойд Солонгос нисгэгчгүй онгоцтой гэдгийг Өмнөд Солонгос баталлаа
- 2014-05-08
- Дэлхий
- 0

БНАСАУ буюу Хойд Солонгос Улсыг нисгэгчгүй онгоцтой гэдгийг БНСУ буюу Өмнөд Солонгос Улс баталсан мэдээлэл өглөө. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улс Хойд Солонгосоос илгээсэн нисгэгчгүй онгоцуудыг илрүүлсэн байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Мин-Сокийн мэдэгдэлд дурдсанаар АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан баг Хойд Солонгосоос илгээсэн тагнуулын зориулалттай нисгэгчгүй гурван онгоцыг хоёр Солонгосын хилийн орчмоос илрүүлсэн байна.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)