Ер бусын том далайн мөгөөрс


Британийн Портленд хотын далайн эрэгт ер бусын том далайн мөгөөрс гарч ирж, оршин суугчдыг сандаргажээ. Далайн амьтан судлаачдын хэлснээр, далайн мөгөөрс цаг агаар дулаарч байгаагаас эргийн бүлээн ус руу дөхөж, далайн түрлэг ийнхүү эрэгт гаргаж ирсэн аж. Далайн мөгөөрс нэвт харагддаг тунгалаг биетэй ч цагаан, цэнхэр, ягаан бүр бор өнгөтэй байх нь бий. Далайн мөгөөрс нь тархи, зүрхгүй амьд амьтан бөгөөд өөрөөсөө эрчим хүч түүгээрээ бусад амьд амьтдыг түлж, шархдуулдаг. Портленд хотын өмнөд эрэгт гарч ирсэн энэ далайн мөгөөрс сүүлийн үед энэ эрэгт хайргадаж буй далайн мөгөөрснүүдийн хамгийн том нь аж.

Э.Төгс    
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)