Бизнесмэнүүд амжилтын нууцаа дэлгэнэ, яараарай



      Бид бүгдийн мэдэх болоод багагүй хугацааг өнгөрөөж буй Америкийн нэгдсэн улсын “4 Life” компани нь өнөөдөр 18 цагаас “Blue Cky tower”-ийн Дайманд танхимд “Амжилтын чуулган”-ыг  “Мөрөөдөлд хүрэх алхам” нэрийн дор зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар бизнесийн цоо шинэ боломжуудыг хүмүүст танилцуулж хүргэх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар илтгэл тавих аж. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, тус компаниас төрөн гарсан болон бусад даруухан саятангууд ч амжилтад хүрсэн нууцаа дэлгэж, хүмүүстэй үүнийгээ хуваалцах юм байна. Эдийн засгийн хямрал багагүй нүүрлэж, хаа хаанаа шинэ гарц, шинэ боломж хайж буй энэ үед нүдээ олсон зүйл бол яах аргагүй энэ “Амжилтын чуулган” гэдэгтэй маргах аргагүй билээ. Яагаад гэхээр хатуу бэрхийг туулж, хэрхэн зөв замаар бизнесийн амжилтад хүрсэн нууцыг нэгэн дороос бөөнөөр нь сонсох боломж тэр бүрий олдохгүй шүү дээ. 

      Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад таван жил болохдоо тэд зөвхөн бизнесийн хүрээнд өөрсдийнхөө ажлыг үргэлжлүүлээд байсангүй. Нийгмийн сайн сайхны төлөө, сайн үйлсийн аян ч чамгүй зохион байгуулсан гэдгээр нь уншигч та сайн санаж буй. Тухайлбал, ногоон хөгжлийн хүрээнд 1000 мод тарьж, энэ хавар нэмж  300 мод тариад байгаа бөгөөд 186 дугаар цэцэрлэгт сайн үйлсийн аян зарлаж, тэдэнд тусламжийн гараа сунгах гэнэ. Тус компанийн тухайд олон таван үг нуршилгүйгээр иргэдийн  “4Life” компанитай хамтарч ажиллаж эхэлснээр миний амьдралд амжилт бүтээлийн нэгэн шинэ хуудас, оршин амьдрахын нэгэн шинэ ертөнц нээгдсэн төдийгүй би өөрийгөө цоо шинээр нээж чадсан юм” гэсэн үгийг хүргэхэд л хангалттай болов уу.       

       Дашрамд дурдахад, “4Life” компани нь хүн бүхэнд байгаль эхээс заяасан хамгаалалтын буюу дархлааны тогтолцоогоо хэвийн ажиллуулж, эрүүл байх алтан боломжийг олгодог Трансфер Фактор гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ. Трансфер Фактор нь анагаах ухааны салбарт ялангуяа, дархлаа судлалын салбарт ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн, гайхамшигтай нээлт гэдэг нь батлагдсан хамгийн орчин үеийн шалгарсан бүтээгдэхүүн юм. Энэхүү мэдээллийг хүлээн авч байгаа хэн ч “4Life” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй бөгөөд ингэснээр та трансфер фактор бүтээгдэхүүнийг хэрэглэн эрүүлжих, дархлаагаа сайжруулахаас гадна өөрийн санхүүгийн асуудлаа бүрэн шийдвэрлэж, дэлхийн гайхамшигтай газруудаар аялаж, эрх чөлөөтэй амьдрах бүрэн боломжтой юм байна. Юутай ч уншигч та өнөөдөр 18 цагаас “Blue Cky tower”-т болох “Амжилтын чуулган”-ыг зориод шинэ боломж, гарц хайгаад үзэхэд гэмгүй шүү гэдгийг ахин хэлье. 

Ч.Дорж
     

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • va (103.10.20.81)

    2014-05-12

    onlin -r vzvvleh bolomj bgaa yu