Дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ
- 2014-05-12
- Үнэн
- 0

Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн албан ёсны эрхтэй Форбес Монголиа сэтгүүл нь дэлхийн бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертаймент, удирдахуйн ухаан, инновацийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан, Монгол орон даяар түгээн таниулан сурталчилах зорилготой.
“Форбес Монголиа” Сэтгүүл, Монголын Залуучуудын Холбоотой хамтран “40 нас хүртлэх 40 залуу” контентийг 2014 оны 05-р сарын 07-оос эхлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгаруулалтыг Монголын Залуучуудын Холбоо онцгой эрхийнхээ дагуу бүрэн хариуцан ажиллах бол Форбес Монголиа сэтгүүл 6-р сарынхаа дугаарт хэвлэн нийтлэх юм.
Forbes Mongolia сэтгүүл, Монголын Залуучуудын Холбооноос хамтран зохион байгуулж буй “40 нас хүртлэх 40 залуу ”-г “Дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ” уриатай шалгаруулалтанд бүхий л салбарт амжилттай яваа 40 хүртлэх насны залуус оролцох боломжтой бөгөөд дараах шаардлагууд тавигдана.
Тавигдах үндсэн шалгуур нь :
Нийт орлого Ажилтны тоо
Үүсгэн байгуулсан түүх болон амжилт, итгэлтэй байдал
Хөрөнгө оруулалт Хэмнэлт
Шинэ нээлт Шинэ санаа Гэрээ хэлэлцээр
Нийгэмд эзлэх нэр хүнд Хийсэн ажил нь нийгэмд тулгамдаад байгаа асуудалд үр дүнгээ өгсөн
Олон улсад нэрэ гаргасан амжилт Шинэ дэвшилтэт технологийн нээлт хийсэн Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон байгууллагад Монгол Улсын нэрийг гарган удирдаж байгаа CEO
Шинэ үйлдвэр байгуулсан
Ашиг орлогоороо тэргүүлэгч
Баялгийг бүтээгч
Нэр хүндтэй
Салбартааманлайлагч
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн
Эрхэм залуу та өөрийгөө энэхүү жагсаалтанд зүй ёсоор багтах ёстой гэж үзэж байгаа бол 2014 оны 5-р сарын 20-ны дотор шаардагдах мэдээллээ МЗХ-нд ирүүлнэ үү!
Харилцах утасны дугаар 89006688, 91997337, 99183676, 99104635




Сэтгэгдэл (0)