Ихрүүд адилхан болохын тулд 70 мянган фунт стерлинг зарцуулжээ
- 2014-05-12
- Дэлхий
- 0

Эгч дүү Жо Бартон, Керри Бартон нар эхийн хэвлийгээс мэндэлсэн цагаасаа хойш бүх зүйлийг хамтдаа хийж буй. Тэд хоорондоо тун адилхан ч яг нэг хүн шиг болохын тулд хэд хэдэн удаа мэс заал хийлгэжээ. Үүнд эгч дүү хоёр нийлээд 70 мянган фунт стерлинг зарцуулсан байна. Тэд хамраа засуулж, давхраа хийлгэж, хөхөө томсгож, үрчлээгээ тэнийлгэжээ. Үүний дараа 38 настай эгч дүү хоёрыг нөхрүүд нь ч ялгахаа байжээ. Тэр бүү хэл эгч дүү хоёр өдөр бүр адилхан хувцаслаж, нүүрээ будаж, хумсаа янзалдаг байна.
Э.Төгс





Сэтгэгдэл (0)