Нэг хүүхэд бодлогыг эсэргүүцсэн Хятадын хамгийн хөгшин ээж
- 2014-05-13
- Дэлхий
- 0

Хятадын 64 настай Шен Хайлин хэмээх эмэгтэй нэг хүүхэд бодлогыг эсэргүүцсэн тус улсын хамгийн хөгшин эх. Тэрбээр хуруу шилний аргаар Зизи, Хуйхуй хэмээх ихэр охинтой болж, олон жил бэтгэрсэн сэтгэлээ дэвтээжээ. Тэрбээр анхны хүүхэд буюу ууган охиноо таван жилийн өмнө алдаж, түүнээс хойш хүүхэдгүй явжээ. Шен Хайлин 60 настай байхдаа хуруу шилний аргаар ихэр охинтой болсон агаад ууган охин нь 2009 онд 29 насандаа нүүрсхүчлийн хийнд хордож амиа алджээ. Сонирхуулахад, 2008 онд Энэтхэгийн Ражо Деви Лохан 69 насандаа охин төрүүлж дэлхийн хамгийн хөгшин эхээр тодорчээ.
Э.Төгс





Сэтгэгдэл (0)