Судан Кенийн Элчин сайдыг хөөн гаргана

Кенийн Дээд Шүүх Суданы Ерөнхийлөгчийг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавих аваас баривчлах болно хэмээн мэдэгдсэний дараа Суданы засгийн газар  Кенийн элчин сайдыг  тус улсын нутаг дэвсгэрийг чөлөөлж, нэн даруй орхихыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн тухай Суданы төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

Кенийн Дээд Шүүх Суданы Ерөнхийлөгчийг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавих аваас баривчлах болно хэмээн мэдэгдсэний дараа Суданы засгийн газар  Кенийн элчин сайдыг  тус улсын нутаг дэвсгэрийг чөлөөлж, нэн даруй орхихыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн тухай Суданы төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

Суданы Гадаад хэргийн яам Элчин сайд Роберт Мутуа Нгесуг тус улсыг орхин гарахад 72 цагийн хугацаа өгсөн тухай эх сурвалжууд мөн мэдээлж байна. Яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч, өөрийн элчин сайдаа Кенийн нутгаас эргүүлэн татаж, Хартоум хотдоо ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч Омар ал-Башир Суданы Дарфур хотноо болсон гэмт хэрэгт холбогдон, Хаг хотод байрлах Олон улсын Шүүх дээр шүүгдсээр байгаа юм.

 “Баширтай холбоотой асуудлаар дахин нягтлан шалгах зүйл байхгүй учраас, Кени улсын зүгээс түүнийг тус улсын нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн даруйд албадан саатуулан бүрэн эрхтэй” хэмээн Олон улсын Шүүгчдийн Комиссын гүйцэтгэх захирал Жорж Кегоро мэдэгдсэн байна.

Ал Башир өнгөрсөн жил шинэ үндсэн хуульд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор Кенид ирсэн бөгөөд энэ үеэр Кенийн албаны хүмүүс түүнд Кени улс түүнийг баривчлахтай холбоотой Африкийн Холбооны асуудлыг хэлэлцэж байгаа тухай мэдэгдэж байсан ажээ.

“Бид гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байна. Энэхүү шийдвэр Кени Судан хоёр улсын хоорондын харилцаан дахь улс төрийн байр суурийг ил тод болгоно гэдэгт итгэж байгаа” хэмээн Кегоро хэлсэн байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)