Хар тамхины “зартай” наймаачин Венесуэльд баригдлаа

Колумбын Ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос даваа гарагт Колумбын хар тамхи наймаалагч зартай этгээд Эл Валенсианог Венесуэлийн нутаг дэвсгэрээс баривчилсан тухай мэдэгдсэн байна.
Колумбын Ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос даваа гарагт Колумбын хар тамхи наймаалагч зартай этгээд Эл Валенсианог Венесуэлийн нутаг дэвсгэрээс баривчилсан тухай мэдэгдсэн байна.

Тэрээр Каракас хотноо хийх айлчлалын үеэрээ Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест гэмт хэргийн томоохон бүлэглэлийн гишүүн, удаан хугацааны турш эрэн сурвалжлагдаж байсан Эл Валенсианог баривчлахад тусалсан явдалд талархлаа илэрхийлсэн байна.

Каракас хотын Мирафлорес ордонд болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр хар тамхины наймаагаараа гаршсан түүнийг өөрийн оронд нь асар их хор хохирол учруулж байсныг онцлон тэмдэглээд, энэ удаагийн хэрэг явдал бидэнд хамтарч ажиллаж, цагдаа, хүчний байгууллагынхаа хүчийг нэгтгэж чадваас ямар сайн үр дүнд хүрч болохыг харууллаа хэмээн хэлжээ.

Үүний хариуд, Уго Чавес Венесуэлийн зүгээс Колумб улстай аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаар хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй гээд, цаашид гэмт хэргийн томоохон бүлэглэлүүдийг нээн илрүүлэх, тэднийг мөрдөж мөшгих ажилд Колумб улсад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрөгч таван сард мөн Валид Маклед Гарсиа хэмээх дэлхийн хар тамхины томоохон бүлэглэлүүдийн толгойлогч этгээд Колумбаас оргон зайлж, Венесуэльд баригдаж байсан ажээ.

Богота, АНУ-ын зохион байгуулалттай гэмт хэргийн судалгааны хамтарсан багийн хэлж байгаагаар, Валенсиано нь Меделлин хотод байрлах аюултай бүлэглэлийн гол толгойлогч байсан гэнэ.

Түүнчлэн, АНУ-ын Төрийн Департмент Валенсианог улс дамнан наркотик худалдаалдаг байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хар тамхины төрлийн бодисуудаа Колумбаас АНУ-ын Гуатемала, Гондурас, Мехико зэрэг хотууд руу зарж худалддаг байсан тухай мэдэгдсэн байна. Төрийн Департментаас түүний уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, баривчлахын тулд түүнтэй холбоотой мэдээллийг 5,000,000 ам. доллараар хүртэл үнэлж байжээ.
 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.16.191)

    2011-11-30

    bolj bn shdee