Өнөөдөр “Дэлхийн гэр бүл”-ийн өдөр
- 2014-05-15
- Дэлхий
- 0
Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейлаас 1993 оны есдүгээр сарын 20-ны өдөр дээрх асуудалтай холбоотой нэгэн тогтоол баталсан нь жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.Энэ өдрийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн ТББ-тай хамтран шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний зорилго нь шилдэг гэр бүлүүдийг шалгаруулан олон нийтэд сурталчлан алдаршуулах, залуу гэр бүлд үлгэр дууриал үзүүлэхэд оршиж байгаа юм.
Тус уламжлал тогтоод өдгөө 20 жил болж байгаа бол Монгол Улсын хувьд Дэлхийн гэр бүлийн өдрийг энэ сарын 15 нд 10 дахь жилдээ тэмдэглэнэ.

Сэтгэгдэл (0)