ЮНЕСКО-д Монголын 17 өв бүртгэгджээ


“Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалтад, “Монгол уран бичлэг”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгэн, тунхагласаныг өчигдөр албан ёсоор зарласан. Одоогийн байдлаар ЮНЕСКО-д манай улсаас нийт 17 өв бүртгэгдээд байгаа юм байна. Тухайлбал, Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад зургаа, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тав, дэлхийн дурсамж хөтөлбөрт гурав, дэлхийн соёлын өвд хоёр, дэлхийн байгалийн өвд нэг бүртгэгджээ. 

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)