Кувейтийн засгийн газар огцорлоо

Кувейтийн удирдагч засгийн газар болон Ерөнхий сайдын огцрох саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шинэ засгийн газар бүрэлдэн тогттол албан үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг үүрэг болгосон тухай төрийн мэдээллийн агентлаг КУНА мэдээллээ.
Кувейтийн удирдагч засгийн газар болон Ерөнхий сайдын огцрох саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шинэ засгийн газар бүрэлдэн тогттол албан үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг үүрэг болгосон тухай төрийн мэдээллийн агентлаг КУНА мэдээллээ.

Хээл хахуульд идэгдээд буй парламент, түүнийг зөв удирдан чиглүүлж чадахгүй байгаа  Ерөнхий сайдаа огцрохыг шаардан уриа лоозон барин жагссан эсэргүүцэгчдийн цуглаанаас хойш арван хэдхэн хоногийн дараа ийнхүү засгийн газар огцрохоор болсноо мэдэгдсэн байна.

Ерөнхий Сайд Шейх Нассер ал-Мухаммед өмнөх зургаан засгийн газрын эрхийг амэиллтай барьж ирсэн ч, сүүлийн хэдэн жилд сөрөг хүчнийхний шүүмжлэлд их автаад байсан юм.

Кувейтийн удирдлагууд эсэргүүцлийн бослого үйлдэгчдийн эсрэг хориг арга хэмжээ авч байсан хэдий ч, сөрөг хүчнийхэн тэдний энэхүү үйлдэл эссэргүүцэгчдийн хүчтэй давалгаанд түрлэг нэмэх вий хэмээн анхааруулж байсан юм.Сөрөг хүчнийхний өгсөн тус анхааруулга засгийн газар цаашид үлй ажиллагаагаа хэвийн  үргэлжлүүлэх боломжгүй болоход мөн нөлөөлсөн хэмээн КУНА мэдээлсэн байна.

Тэрээр парламентын гишүүдийн гаргасан уг санал нэгдмэл бус байдлыг бий болгож, улс орны удирдлагуудын шулуун, шударга эсэхэд эргэлзээ төрүүлж, хий хоосон зүйлийн бурууг үүрэхэд хүргэсэн хэмээн буруушаасан байна. Түүнчлэн, “Нөхцөл байдал иймдээ тулаад байгаа үед үүрэг хариуцлагаа өндөржүүлж, засгийн эрхийг нуруун дээрээ үүрч явна гэдэг боломжгүй зүйл” хэмээн тэрээр мөн хэлжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)