Ангела Меркель 10 кг “хасчээ”



Германы канцлер А.Меркелийг өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлах үеэр сэтгүүлчид түүнийг нэлээд жин хассаныг анзаарчээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш жингээсээ 10 орчим кг хассан гэдгийг өмнөх гэрэл зургуудтай нь харьцуулахад харж болохоор аж. Вашингтон хотноо айлчлах үеэрээ А.Меркель зоогийн ширээн дэх зайдастай сэндвич, жигнэмгүүдийг өөрөөс нь аль болох хол тавихыг хүсч, гол төлөв жимс, түүхий луувантай зууш идэж байжээ. Өнгөрсөн зун А.Меркельтэй цуг ууланд хөтчөөр нь явсан Австрийн уулч Р.Месснер “Канцлер зургаан цагийн турш хоол, ундгүй мацсан тун тэвчээртэй хүн” хэмээн магтсан байна. А.Меркелийн Б.Обаматай хийсэн энэ удаагийн уулзалт Э.Снуодены хэрэг явдлаас хойш болсон анхны ганцаарчилсан уулзалт юм. Э.Снуодены илчилсэн баримтаас үзэхэд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаныхан А.Меркелийн гар утасны яриаг 10 гаруй жилийн турш чагнаж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.26.194.5)

    2014-05-17

    ene muu nov-sh turj uhe-esee.hunii muu ni natsistuud shu dee