М.Левински: Билл Клинтонтой холбогдсондоо харамсдаг




АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны нууц амраг асан Моника Левински 10 жил дуугүй байсны эцэст “Vanity fair” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр энэ удаад 1996 онд болсон үйл явдалд харамсч байгаагаа илэрхийлсэн байна. Моника Левински Ерөнхийлөгчтэй амрагийн холбоо тогтоосноосоо болж ажилд ороход нь ихээхэн бэрхшээл учирч байснаа ярьжээ. Мөн 10 сая ам.долларын орлого олж болохуйц хэд хэдэн ашигтай ажлын саналаас татгалзсан гэнэ. Учир нь ажил олгогчид түүнд олон нийтийн арга хэмжээнд оролцож, хэвлэлийнхэнтэй байнга харилцана гэсэн болзол тавьдаг байж. Гэвч өдгөө 40 хүрсэн М.Левински ийм төрлийн ажлын гэрээнээс зайлсхийсэн гэнэ. Тэрбээр энэ шийдвэрээ бие даан гаргасан ба Б.Клинтоны гэр бүлийнхэн чимээгүй байсных нь төлөө мөнгө өгдөггүй байсан тухай ярьсан байна. Ерөнхийлөгч Б.Клинтон болон Цагаан ордонд дадлага хийж байсан М.Левински нарын харилцаа 1998 онд ил болсон юм. Б.Клинтон анх М.Левинскитэй амрагийн холбоо тогтоосноо үгүйсгэж байснаа удалгүй хүлээн зөвшөөрсөн. Үүний улмаас түүнийг гэрчийн мэдүүлэг буруу өгсөн хэрэгт буруутгаж, Ерөнхийлөгчөөс огцруулах асуудлыг хэлэлцэж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)