Туркийн Ерөнхий сайдын зөвлөхийн үйлдэл дуулиан тарьж байна


Туркийн Сома хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 282 хүн амь үрэгдэж, олон арван уурхайчин бэртэж гэмтээд байна. Гүний уурхайд дэлбэрэлт болох үеэр газар доор 787 уурхайчин ажилж байсан бөгөөд дэлбэрэлт хоёр км-ийн тойрогт нөлөөлж, гал бүрхжээ. Үүнтэй холбогдуулан 300 орчим хүний томоохон хэмжээний оршуулах ажиллагаа явагдахын дээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон бусад хүмүүс Засгийн газрынхаа эсрэг жагсч, бухимдлаа илэрхийлэв. Харин энэ үеэр Туркийн Ерөнхий сайдын зөвлөх Юсуф Еркел жагсагчдыг нэгийг аюулгүйн хүчнийхэн саатуулах үеэр өшиглөж, тэр нь интернет орчинд цацагдсанаар жинхэнэ дуулиан болоод байна.

Э.Төгс  
 



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (112.72.13.240)

    2014-05-18

    Duraak yumaa

  • sssssss (202.179.7.6)

    2014-05-17

    manaihan yaah bol.............