Муур дөрвөн настай эзнээ аврав


АНУ-ын Калифорни мужийн Бэйкерсфилд хотноо муур дөрвөн настай хүүг нохойноос аварчээ. Уг үйл явдал хяналтын камерын бичлэгт үлдсэн байна. Бичлэг дээр хүү гэрийнхээ гадаа дугуй унан тоглож байтал хөршийн нь лабрадор үүлдрийн нохой гэтэн ирж, хүүгийн хөлөөс зуугаад чирч байгаа дүр зураг бичлэгт үлджээ. Гэтэл Тара хочтой муур гэнэт гарч ирээд нохой руу үсрэн дайрахад нохой цочсондоо хүүг тавьж, зугтсан байна. Харин “эрэлхэг” муур нохойг нэг хэсэг хөөж байгаад хүү дээр эргэж ирэх нь харагдах аж. Үүний дараа нохой гудамжинд хэсэг сул гүйж явахдаа нэг эмэгтэйг хазсан байна. Хүүг эмнэлэгт шуурхай хүргэж, хөлөнд нь 10 оёдол тавьжээ. Харин хүүгийн хөрш айлын эзэд 10 сартай лабрадор нохойгоо нойрсуулахаар болсон гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)