Анне Хатэвэй сүй тавьлаа

Жүжигчин Анне Хатэвэй найз залуу Адам Шалмэнтэйгээ удаан үерхсэний эцэст сүй тавьлаа.

Жүжигчин Анне Хатэвэй найз залуу Адам Шалмэнтэйгээ удаан үерхсэний эцэст сүй тавьлаа.

29 настай Анне болон 30 настай Адам нар 2008 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд  ийнхүү хамтын амьдралынхаа гарааг эхлэлийг тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Хатэвэйгийн хэвлэлийн төлөөлөгчийн CNN-д өгсөн баттай эх сурвалжийн мэдээллээр чадварлаг жүжигчин, үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Адам хайртдаа Квиат Херитэйж Жевелстай хамтран урласан цэвэр алмазан шигтгээтэй чамин бөгжөө бэлэглэж, гэрлэх санал тавьсан ажээ.

Хосууд ням гарагт цэцэрлэгт хүрээлэнд зугаалах үед, Анне эрдэнэсийн чулуун бөгжөө гартаа гялалзуулан, гэрэл цацруулан мишээж, тун ч баяртай алхаж байсан гэнэ. 

Академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан царайлаг, авьяаслаг жүжигчин тэрээр “Тийм ээ, би үнэхээр дурлачихаад байна. Хэсэг хугацаанд чимээгүй ганцаар амьдарья гэж бодож байсан хэдий ч, Адамын их хайр, халамж намайг бодлоо өөрчлөхөд хүргэсэн. Би одоо маш их аз жаргалтай байна” хэмээн тэрээр Английн Marie Claire сэтгүүлд сэтгэл догдлуулан ярьсан байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)