Автобус шатсаны улмаас 32 хүн амь үрэгдлээ
- 2014-05-20
- Дэлхий
- 0

Колумбын хойд зүгт автобус шатсаны улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 32 хүн амиа алджээ. Албаныхны хэлснээр, амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд бөгөөд 14 болон түүнээс доош насныхан байжээ. Харин галаас 18 зорчигч болон жолооч амьд гарч чадсан байна. Энэхүү осол Колумбын нийслэл Богота хотын хойд зүгт 750 орчим км-ийн зайд орших Фундасион хотын ойролцоох протестант шашны сүмээс холгүй болжээ. Албаныхны хэлснээр, амиа алдсан хүүхдүүд дээрх сүмд очиж мөргөл үйлдчихээд буцах замдаа ийнхүү осолджээ. Түүнээс гадна автобусны гадна талд дүрэлзсэн гал маш хурдтай тархаж автобусан доторх шатахуунтай саванд хүрч авалзжээ. Одоогоор ослын шалтгааныг баталгаажуулахаар ажиллаж байгаа агаад гал автобусны хөдөлгүүр дээр асгарсан шатахуунаас үүссэн гэж үзэж байна.
Э.Төгс



Сэтгэгдэл (0)